ТУЗ-ийн хараат бус гишүүн Г.Биндэръяа нь СЭЗИС-ийг 2000 онд төгсөж банкны эдийн засагч мэргэжил, Австрали улсын Бэта коллежийг 2003 онд төгсөж бизнесийн удирдлагаар баклавр мэргэжлийн тус тус эзэмшсэн. Тэрээр банк санхүү, хувийн хэвшлийн байгууллагад нийт 15 жил ажилласан туршлагатай. Ажлын гараагаа Нээлттэй нийгмийн форум ТББ-аас эхлэж байсан ба улмаар Монгол шуудан банк, Хадгаламж банк, Тээвэр хөгжлийн банк зэрэгт газар, хэлтсийн захирлаар ажиллаж байсан туршлагатай.